Шилдэг дизайнер Кадрын загварын шоу маргааш болно

Шилдэг дизайнер Кадрын загварын шоу маргааш болно

“Kadr” брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Б.Энхбаатарын “Kadr FW24” шоу маргааш болох гэж байна. Энэ удаагийн шоугаараа гурван коллекцын нийт 120 гаруй загваруудыг танилцуулахаар болжээ.

Мөн загвар өмсөгч С.Төгс тэргүүтэй шилдэг 30 модель түүний загваруудыг өмсөж танилцуулах гэнэ. Тэрбээр “Энэ удаа 2024 оны загварын хэв маягийн дагуу улаан өнгийг онцолж авлаа. Түүнчлэн сул загварын болон биеийн галбирыг илүү тодотгосон загваруудын нийлэмжийг хослуулан гаргах гэж зорилоо.

Санаа, агуулгын хувьд зохилдлогоогүй хувцасны нийлэмж, буруу зөрүүгийн зохиромж гэхэд болно. Үүгээрээ энэ нийгмийн замбараагүй тогтолцоог шүүмжилж, загваруудаараа “дуугарах”-ыг хүслээ” гэсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0