Асуудал ба шийдэл” уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Асуудал ба шийдэл” уулзалт, хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Засгийн газраас 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн төлөв байдлыг харуулсан Үндэсний сайн дурын илтгэлд хөгжлийн үр шимээс орхигдох эрсдэлтэй хүн амын бүлгийн нэгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тодорхойлсон байдаг.
Тиймээс дүүргээс анхаарал хандуулж, онцлог хэрэгцээ, тулгарч буй ялгаатай хүчин зүйлс, нийгмийн саад бэрхшээлүүдийг тодорхойлж, дүүргийнхээ бодлого шийдвэртээ тусган хэрэгжүүлэх, нийгмийн бүхий л харилцаанд бүрэн дүүрэн оролцох, ая тухтай амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Асуудал-шийдэл” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Өнгөрсөн хугацаанд JCI Централ салбар байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор “Тэгш боломж-2023” төслийг 7,16 дугаар хороонд хэрэгжүүлж, жишиг болгон тохижуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх ойлголт, хандлагыг олон нийтэд төлөвшүүлэх, нийгмийн бүхий л харилцаанд бүрэн дүүрэн оролцох, хөгжих боломжийг нэмэгдүүлэх хүрээнд тодорхой ажлуудыг дүүргээс зохион байгуулсан. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлаар байсаар байна. Тухайлбал бүлгийн хэлэлцүүлгийн үеэр
Хөдөлмөр эрхлэх боломж болон төсөл хөтөлбөрт хамрагдаж чададгүй
Боловсролын хүртээмж хангалтгүй
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад дохионы хэлмэрч байхгүй учраас харилцахад хүндрэлтэй байдаг бөгөөд үүнээс болж хүссэн үйлчилгээгээ авч чададгүй
Газар эзэмших, орон сууцанд хамрагдах боломжгүй
Зэрэг асуудлыг тавьж, санал хүсэлтээ илэрхийлсэн. Энэ бол тэдний өмнө тулгамдаж олон асуудлын хэдхэн жишээ юм.
Төр, иргэний нийгмийн байгууллагуудын үр дүнтэй холбоог бэхжүүлж, хамтын ажиллагааг сайжруулж, нийгмийн халамж үйлчилгээ шаардлагатай зорилтот бүлгийн иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх үүднээс өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцож санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн асуудлыг цаашид шийдвэрлэх үүднээс тодорхой ажил зохион байгуулна. Мөн 2022 оны Баянзүрх дүүрэг Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын жил болгон зарласан бол 2023 оныг Хүний хөгжлийн жил болгож, энэ хүрээнд иргэдийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдэхээр зорьж ажиллаж байгаа гэдгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан онцолсон юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0