“Цэргийн нэг өдөр” өдөрлөгийг Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийг түшиглэн зохион байгууллаа

“Цэргийн нэг өдөр” өдөрлөгийг Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийг түшиглэн зохион байгууллаа
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, 19 дүгээр хороотой хамтран “Цэргийн нэг өдөр” өдөрлөгийг Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийг түшиглэн зохион байгууллаа
Хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгт 18-20 насны залуучууд хамрагдсан бөгөөд Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн штабын дарга, дэд хурандаа Б.Батбаатар ангийн танилцуулгыг хийж алдрын тасалгаа болон холбооны техник хэрэгслийн үзэсгэлэнтэй танилцуулан залуучуудад амжилт хүслээ.
Цэргийн штабын Дайчилгааны офицер, дэд хурандаа Д.Ариунболд, Мэдээллийн аюулгүй байдлын офицер, ахмад А.Бат-Эрдэнэ нар Батлан хамгаалах багц хуулийн талаар ойлголт өгч, харилцан ярилцсан нь цэргийн насны залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, эх орноо батлан хамгаалах, хугацаат цэргийн албыг биеэр хаахын давуу талыг сурталчлан таниулсан арга хэмжээ болсон юм.
Өдөрлөгт хамрагдсан залуучууд дунд цэргийн албыг биеэр хаах хүсэл сонирхолтой сурагчид болон залуучууд цөөнгүй байлаа. Тэдний нэг бол Ерөнхий боловсролын 148 дугаар сургуулийн сурагч Э.Билгүүн юм. Цэргийн алба хааснаар өөрийгөө хэрхэн хөгжүүлж болох вэ, давуу тал зэрэг өөрийн мэдэхгүй олон зүйлийг энэ өдөр мэдэж авсан гэдгээ бидэнтэй хуваалцсан.
2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага Нийслэлийн хэмжээнд 10 дугаар сарын 19-өөс 22-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Өдөрлөгт хамрагдсан залуучууд цэрэг татлагад идэвхтэй хамрагдана гэдгээ илэрхийлсэн бөгөөд бусдыгаа ч уриаллаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0