МУГЖ Т.Баясгалан хүүхдийн мөнгөн тэтгэмж авах, тогтоолгох хүсэлтээ шүүхэд өгчээ

МУГЖ Т.Баясгалан хүүхдийн мөнгөн тэтгэмж авах, тогтоолгох хүсэлтээ шүүхэд өгчээ

Японы мэргэжлийн сүмод зодоглож, дараа нь монголдоо ирээд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан Д.Кёкүшюзанбатбаяр болон түүний эхнэр МУГЖ дуучин Т.Баясгалан нарын хамтын амьдралдаа цэг тавьсан нь энэ оны дуулиант мэдээ байв. Ингэхдээ бүр Д.Кёкүшюзан Батбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, танхайрсан нь салах шалтгаан болсон гэнэ билээ. 

Тодруулбал өдгөө  Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ дуучин Т.Баясгалан нар нь "гэр бүлээ салгаж" байгаа тул гэр бүлийн баталгаагаа цуцлуулах, эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэхээр иргэний хэргийг шүүхэд хандсан билээ. Тус хэрэг өнгөрсөн долдугаар сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн жуучлахаар оржээ. Гэвч маргаан үүсгэж байгаа талууд буюу Д.Кёкүшюзанбатбаяр, түүний эхнэр Т.Баясгалан нар нь эвлэрэх боломжгүй гэж улмаар тус шүүхээс хэргийг харьяаллын дагуу Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж.

Ийн шүүхийн маргаантай байгаа Т.Баясгалан Д.Кёкүшюзанбатбаяраас хүүхдийн мөнгөн тэтгэмж авах, тогтоолгох хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн гэнэ. Бэл бэлчинтэй хоёрын салалт ямар үнэтэй байх бол.  

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0