АНХААРАЛ ХАРИУЦЛАГА ЭРСДЭЛГҮЙ ОРЧИН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

АНХААРАЛ ХАРИУЦЛАГА ЭРСДЭЛГҮЙ ОРЧИН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА 
Монгол улсын хүүхдийн эрхийн тухай -хууль 10.1.3, 15.1.4,
Хүүхэд хамгааллын тухай хууль 2.2,
Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зорилт 2.7.1.7,
нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/778 тоот захирамжийг тус тус үндэслэл болгон “Анхаарал, хариуцлага, эрсдэлгүй орчин” аяны хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 10-аас 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Туул голын эрэг дагуу 7 чиглэлд Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон 8-н дүүргийн хэлтсийн нийт 52-н албан хаагч, нийслэлийн болон дүүргийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргийн Цагдаагийн хэлтэс, Гал унтраах анги, Сайн дурынхны хөгжлийн төвийн 200 ажилтан залуучуудтай хамтран хүртэл хөдөлгөөнт болон завьт эргүүлийн ажлыг хийж гүйцэтгэлээ.
Тус арга хэмжээний хүрээнд хөдөлгөөнт эргүүлээр 28 өдөр давхардсан тоогоор 52 албан хаагч ажиллаж үер уснаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 12,817 иргэнд буюу 8,540 том хүн, 4,277 хүүхдэд үер усны ослоос урьдчилан сэргийлэх 3 төрлийн сэрэмжлүүлэг зөвлөмжийг хүргэж мөн голын эрэг дагуу ногоон бүсээс 50-100 метр зайд амарч зугаалж байсан 2,651 авто машиныг холдуулж, хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хэрэглэсэн тохиолдолд усанд орохгүй байх талаарх сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэж ажиллалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0