АТГ М.Энхболдоос газар олголттой холбоотой асуудлаар мэдүүлэг авчээ

АТГ М.Энхболдоос газар олголттой холбоотой асуудлаар мэдүүлэг авчээ

АТГ-аас Улаанбаатар хотын газар олголттой холбоотой асуудлыг хуулийн хүрээнд шалгаж эхэлсэн. Энэ хүрээнд Улаанбаатар хотын захирагч, хотын даргаар ажиллаж байсан М.Энхболдыг өчигдөр дуудаж мэдүүлэг авчээ.

М.Энхболд өнгөрсөн хугацаанд хотын даргаар ажилласан бүх дарга нараас хамгийн их газар захирамж гаргаж, газар олгожээ. Тодруулбал,

2002 онд 1561

2003 онд 1295

2004 онд 2048 газар олгосон байна. 

Нийслэл хотоос өнгөрсөн зуны үер усны гамшиг болон хууль бус газар олголттой холбоотой асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан бөгөөд уг асуудлаар Улаанбаатар хотын үе үеийн Хотын дарга нарыг дуудаж тайлбар мэдүүлэг авч байгаа ажээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0