Баянзүрх дүүргийн таван байршилд “Алтан намар” хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна

Баянзүрх дүүргийн таван байршилд “Алтан намар” хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна
Эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор иргэдээ хангах, тариалан эрхлэгчдээ дэмжих зорилгоор жил бүр “Алтан намар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Энэ жил Баянзүрх дүүрэгт
- Бөхийн өргөө
- Тэнгэр бөөний худалдааны төв
- Жуковын талбай
- Шархадны эцсийн буудал
- Жанжины цэцэрлэгт хүрээлэн
Зэрэг таван байршилд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа болж байна. Үнийн хувьд төмс 1 кг 800 төгрөг, байцаа 1200 төгрөг, сонгино, манжин, лууван тус бүр 2500 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас тариалан эрхлэгчдээ бүхий л талаар дэмжиж ажиллаж байгаа бөгөөд хүнсний аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж байгаа юм.
Эх орны хөрсөнд ургасан, эрүүл, чанартай ногоог хэрэглэгчдэд хямд үнээр худалдаалж байгаад иргэд талархалтай хандаж байлаа. Үзэсгэлэн худалдаа 10 дугаар сарыг дуустал үргэлжилнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0