Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

Шуурхай зөвлөгөөний эхэнд Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам хотын стандарт ба аюулгүй орчин сэдвийн хүрээнд, Хотын хөгжлийн стандартын хэлтсийн дарга Б.Ариунтуяа Хотын стандартын танилцуулгыг хийж мэдээлэл өглөө. Мэдээллийн дараагаар Баянзүрх дүүргийн зарим хороодын дарга нар асуулт асууж, саналаа хэлсэн юм.

Хотын стандартыг мөрдүүлснээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх юм. Тиймээс иргэндээ ээлтэй дүүргийг бий болгохын тулд бүхий л талаар хамтран ажиллах болно гэдгийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх энэ үеэр онцолсон.

Мөн өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр 3 дугаар сарын 14-өөс 4 дүгээр сарын 14-ний хооронд таван үе шаттай зохион байгуулагдсан “Бүрэн угааж – Бүтэн байдлыг хангуулъя” цэвэрлэгээний талаарх мэдээллийг хүргэлээ. Дүүргийн хэмжээнд 221 тоглоомын талбайн 58537 м.кв угаалга, 19090 метр хайс хашлага, 490 ширхэг сандал угаалга, 12 хөшөө дурсгалын угаалга хийгдэж, 11144 метр үерийн далан сувгийн цэвэрлэгээ хийгдсэн байна.

Нийслэлийн хэмжээнд хаврын их цэвэрлэгээ удахгүй зохион байгуулагдана. Энэхүү их цэвэрлэгээнд аж ахуй нэгж байгууллагуудыг идэвхтэй оролцуулахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болголоо.

Баянзүрх дүүрэг дунд хугацаанд хэрэгжих хөгжлийн бодлогоо тодорхойлсон. Энэ хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нэг гол төсөл бол Арилжааны дүүрэг. Өөрөөр хэлбэл Бүтээлч гудамжнуудыг бий болгож, эдийн засгийн үр өгөөжийг нэмэдүүлнэ.  

Төслийн хүрээнд тодорхой зохион байгуулалт, бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Энэ талаарх мэдээллийг шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулсан. Тэгвэл ирэх долоо хоногт тухайн байршлууд дээр очиж ажиллахаар боллоо. Аж ахуй нэгж, иргэдээс санал авах үүднээс ийнхүү ажиллахаар болсон бөгөөд нийслэл, дүүргээс сонгогдсон төлөөлөгч нарт мэдээлэл хүргэж ажиллахаар болсон юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0