Б.Энхбаяр хуралд суудаггүй гишүүдээ хөөв

Б.Энхбаяр хуралд суудаггүй гишүүдээ хөөв

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нүүрсний сонсголын түр хороог ахалж, энэ сар нүүрсний сонсголын зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн. Үүнээс ч гадна завсар зайгаараа Хууль зүйн сайдынхаа ажлыг хийнэ гэж ам гарсан. Тэгвэл өнөөдрийн /2023.11.07/ нүүрсний түр хорооны хурал гишүүдийн ирц хүрээгүй, бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж чадахгүй байна. 

Тэрбээр хуралдаа суугаагүй гишүүдийг дууд, хуралдаа суухгүй юм бол яах гэж түр хорооны гишүүн болсон юм бэ хэмээн уурлав. Тухайлбал, С.Ганбаатар гишүүн камерын өмнө ярьдаг шигээ, Т.Доржханд нүүрсний хулгайтай тэмц гэж шаарддаг шигээ хуралдаа суумаар байна. Т.Доржханд хуралдаа суухгүй атал нүүрсний хулгайтай тэмц гэж худал, үнэн тоо ярьж явдаг. Гэтэл энэ хэргийг шалгах гэхээр саад болж байна. Сөрөг хүчний гишүүдээс нэг нь ч хуралдаа алга. Хуралдаа суу. Аль эсвэл хуралдаа ирэхгүй байгаа бүлгийн гишүүдээ сольж өг гэдгийг хоёр намын бүлгийн дарга, УИХ-ын даргад мэдэгдэнэ” гэлээ. Мөн нүүрсний хэргийг шалгах ажил удааширч байгаа нь УИХ-ын гишүүд санаатай хойшлуулж саад болж байгааг салбарын сайд шүүмжиллээ. Тиймээс хуралдаа суухгүй гишүүдийг түр хорооноос гаргах санал гаргана гэдгээ мэдэгдэв. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0