"Бөртэ чоно"-ын эзнээр хэн тодрох вэ?

"Бөртэ чоно"-ын эзнээр хэн тодрох вэ?

Монголын спортын оны шилдгүүдийг тодруулдаг "Бөртэ Чоно-2023" тэргүүн дээд шагнал гардуулах ёслол ирэх Даваа гаригт болно. 2003 оноос эхлэлтэй уг ёслол энэ жил үндсэн 15 номинациар шилдгүүдээ тодруулах учиртай. Өнгөрсөн жил хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг Монгол Улсын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин болсон бол жүдо бөхийн Ц.Цогтбаатар шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарч байсан билээ. Тэгвэл энэ жилийн шилдэг тамирчнаар хэн тодрох бол. 

Олимпийн төрлийн хүчтэй өрсөлдөгч нараас гадна мэргэжлийн бокс, цахим спортын баг тамирчид өрсөлдөөнд нэмэгджээ.

Эрэгтэй шилдэг тамирчны шагналд саяхан болж өнгөрсөн "PUBG Mobile"-ийн дэлхийн аварга болсон "IHC Esports" болон Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн "dota2"-ийн "IHC Esports" багийг нэр дэвшүүлжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0