Д.Одбаяр, Н.Чинбат нар явж, Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа, О.Мөнхсайхан нар ҮХЦ-ийн гишүүн боллоо

Д.Одбаяр, Н.Чинбат нар явж, Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа, О.Мөнхсайхан нар ҮХЦ-ийн гишүүн боллоо

Үндсэн Цэцийн гишүүнд О.Мөнхсайхан, Л.Өлзийсайхан, Э.Энтуяа нарыг томилох тухай сонсголыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийлээ. Улмаар УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа, О.Мөнхсайхан нарыг Цэцийн гишүүнээр томилохыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжив.

Бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон тул Д.Одбаяр, Н.Чинбат нарыг Цэцийн гишүүнээс чөлөөллөө.

Парламент судлаач, доктор Л.Өлзийсайхан, Үндсэн хууль судлаач, доктор О.Мөнхсайхан нарыг УИХ болон Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлж томилууллаа. Хуульч, судлаачийнхаа хувьд салбартаа төдийгүй олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн тэдний тухай хугацаа нь дууссан Цэцийн дарга Д.Одбаяр, Оюуны өмчийн газрын дарга асан Н.Чинбат нартай харьцуулан “жигнэсэн” байр суурийг нийгмийн сүлжээгээр иргэд илэрхийлж байна.

Харин Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж буй ХЗДХЯ-ны газрын дарга Э.Энхтуяа олон нийтийн хувьд ч, УИХ-ын гишүүдийн хувьд ч хаьцангуй “битүү морь” байлаа. Японд магистраа хамгаалсан, Ховдын прокурорын газарт нэг жил ажилласныг эс тооцвол 2000 оноос ХЗДХЯ-нд тогтвортой ажилласан түүнийг “төрийн мэргэшсэн албан хаагч” гэдгээр нь УИХ-ын гишүүд үнэлсэн.

2016 онд томилогдсон Д.Одбаяр, 2017 онд томилогдсон Н.Чинбат нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, 2018 онд томилогдсон Ц.Нанзаддорж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байгаа тул гурван гишүүнийг хуулийн дагуу нөхөн томилж байна.

Үндсэн хуулийн цэц доорх бүрэлдэхүүнтэй болж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НЭР ДЭВШҮҮЛСЭН:

  • Б.Буяндэлгэр
  • Г.Туулхүү
  • Э.Энхтуяа

УИХ НЭР ДЭВШҮҮЛСЭН:

  • Ш.Солонго
  • Г.Баясгалан
  • Л.Өлзийсайхан

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ НЭР ДЭВШҮҮЛСЭН:

  • Х.Эрдэнэбулган
  • Д.Гангабаатар
  • О.Мөнхсайхан

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0