Дуучин Нара ээлжит "дайн"-аа Оогийтой "эхлүүлэв"

Дуучин Нара ээлжит "дайн"-аа Оогийтой "эхлүүлэв"

Сүүлийн үед сошиалд нэгэн цагт хамт амьдарч байсан хосууд, найз нөхөд, улстөрчид, дарга цэрэггүй л хоёр талд ээлжлэн бие бие рүүгээ дайрсан шинжтэй пост бичиж, лайв хийдэг болсон нь бүр тогтоод, иргэд ч одоо хэн юу гэх бол гээд хүлээдэг болж. Ээлжит нэгэн шуугианаар сошиал медиадаа 100 мянга давсан дагагчтай хоёр бүсгүй тодров. Нэг нь алдарт лайвчин цол тэмдэгтэй, дуучин тодотголтой М.Нарантуяа. Нөгөө нь “OOGII” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг.

Нара ч яахав хэлснээ гүйцээж, хийдгээ хийдэг адтай бүсгүй. О.Оюунцэцэгийн хувьд өөрийн нэрийн “OOGII Fashion” брэнд, “OOGII Edu” сургалт зуучлалын агентлаг мөн Монголд Knight’s Australian Mongolian School (KAMS)ийг үүсгэн байгуулсан гээд хийсэн ажлыг нь дурдвал олон. Гэвч түүний үүсгэн байгуулсан матрын арьсан гутал, цүнх тэргүүтэй 20 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг OOGII брэндийг нь Нара “нэг муу копи” гэж үнэлэв ээ. Тавьсан зургийг нь эгнүүлээд харвал яг л хуулбар мэт. Оогийгийн мэдэгдэл гаргаснаар матар нь ч матар байх. Гэхдээ загвар юуг нь ажвал, Нарагийн хэлсэн ортойдог оо. За тэгээд Нара юу, Оогий юу гээд аль "уже" талцаад эхэлчихсэн байна лээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0