Э.Бат-Амгалан: 33 дугаар хороонд тулгамдсан асуудлыг "ДЭМЖЬЕ" ажлын хүрээнд шийдвэрлэнэ

Э.Бат-Амгалан: 33 дугаар хороонд тулгамдсан асуудлыг "ДЭМЖЬЕ" ажлын хүрээнд шийдвэрлэнэ
Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны иргэдтэй хийх уулзалтад УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны Засаг дарга Г.Ерөөлт болон холбогдох албаныхан оролцсон. 33 дугаар хороо нь дүүргийн алслагдсан хороодын нэг. Мөн газар нутгийн хэмжээгээр хамгийн томд тооцогдоно. Энэ бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Гэхдээ нэн тэргүүнд дэд бүтцийг шийдэх шаардлагатай. Одоо байгаа авто замын тухайд шороон замтай, эвдрэл ихтэй учраас иргэд автомашинаа эвдэх, эд хөрөнгөөрөө хохирох асуудал гардаг.
Тиймээс иргэдийн өмнө тулгамдаж буй энэ асуудлыг "ДЭМЖЬЕ" ажлын хүрээнд шийдэж ажиллана гэдгээ илэрхийллээ. Эхний ээлжинд авто замыг хусаж, засварлах, үүний дараа 2024,2025 оны төсөвт шаардлага хөрөнгө оруулалтыг тусгаж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Мөн иргэдээс цахилгаан, худгийг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн. Эдгээр асуудлыг дүүрэг, орон нутгийн удирдлагуудад хамтран богино хугацаанд шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0