Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба шинээр томилогдсонтой холбоотойгоор зарим албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлжээ

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба шинээр томилогдсонтой холбоотойгоор зарим албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлжээ

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу өчигдөр ажлаас нь чөлөөлж, түүний оронд Бурхан шашинтны дээд сургуулийн багш, лхаарамба Д.Жавзандоржийг томилсон. 

Тодруулбал, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хийдийн Захиргааны өргөтгөсөн хурлаар хэлэлцсэн.

Тус хуралдаанаар:

  1. Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг ёсоор болгож шийдвэрлэв.
  2. Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын нэр дэвшүүлсэн БШДС-ийн багш, лхаарамба Д.Жавзандорж лам нь тус үүрэгт албаны шалгуурт нийцсэн учир Захиргааны өргөтгөсөн хурлын нийт гишүүдийн олонхын дэмжлэг буюу 85.7 хувиар дараагийн МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам XXX Хамба номун ханы үүрэгт албанд томилогдов.
  3. Тэргүүн их хамба лам XXX Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслолын үйл ажиллагааг билгийн тооллын өлзийт сайн товлон гүйцэлдүүлэхээр тогтов.

Тэгвэл шинэ хамба лам томилогдсонтой холбоотойгоор Гандантэгчэнлэн хийдийн зарим албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлж, өөрчлөлт оруулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал,  санхүүгийн албаны дарга, нягтлан, нярав зэрэг хүмүүсийг шинээр томилсон байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0