Г.Батсайхан: Тэнгэр баганадсан барилга бус хүн өөрөө хөгжлийн тулах цэг юм

Хан-Уул дүүргийн ИТХ-ын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо. Отгон хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхан үг хэлж, хурлын төлөөлөгч нарт үр дүнтэй хамтран ажилласанд талархал илэрхийлэв. Тэрбээр “Хөгжлийн үндэс нь хүнээ хайрласан, байгалиа хамгаалсан ёс зүй, бодлого төлөвлөлтийн үндсээр хэмжигдэх ёстой гэдгийг гүнээ ухамсарлаж, тэнгэр баганадсан барилгажилт бус хүн өөрөө хөгжлийн тулах цэг юм гэдгийг дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд, бизнес эрхлэгчдэд ухамсарлуулахын тулд хурлын бодлого шийдвэрийг чиглүүлэн ажиллахыг хичээлээ. Энэ хугацаанд санаа зорилго нэгдэн нийлж хамтран ажилласан хурлын баг бүрэлдэхүүн болох бие төлөөлөгч нартаа гүн талархал илэрхийлье” гэсэн юм. Хан-Уул дүүргийн хүн ам 2020 онд 180 мянга байсан бол дөрвөн жилийн дотор 307 мянга болж өсжээ. Энэ их шилжилт хөдөлгөөнийг дагаж иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй байлгах, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг хангахын тулд томоохон сорилтыг даван туулсан байна. Д

Г.Батсайхан: Тэнгэр баганадсан барилга бус хүн өөрөө хөгжлийн тулах цэг юм
Г.Батсайхан: Тэнгэр баганадсан барилга бус хүн өөрөө хөгжлийн тулах цэг юм

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0