И Бён Хон, И Мин Жон нар хоёр дахь хүүхдийнхээ хүйсийг зарлалаа

И Бён Хон, И Мин Жон нар хоёр дахь хүүхдийнхээ хүйсийг зарлалаа

Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчид болох И Бён Хон, И Мин Жон нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байна. 

2013 онд хуримаа хийж, 2015 онд анхны хүүхдээ өлгийдөн авсан хосууд хоёр дахь хүүхдийнхээ хүйсийг мэдсэн торгон мөчөө инстаграм хуудаснаа хуваалцсан байна. Энэхүү үдэшлэгийг хосуудын дотнын найзууд зохион байгуулжээ. Ягаан өнгийн чимэглэл, бэлэг сэлт дунд хүүхдийнх нь хүйсийг бичсэн бялуу байх бөгөөд хосууд удахгүй бяцхан охинтой болох аж. 

Жүжигчин И Мин Жон удаан хугацааны турш урлагаас хөндийрсөн. Дэлгэцнээ үгүйлэгдэж байсан тэрээр саяхан Switch киногоор дэлгэцнээ эргэн ирж шүтэн бишрэгчдээ баярлуулсан. Харин жүжигчин И Бён Хоны хувьд "Squid Game" киноны хоёрдугаар бүлэгт тоглож байгаа билээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0