КЭЙС ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

КЭЙС ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд ирсэн хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага, мэдээлэл болон кейс шийдвэрлэлтийн чанар, үр дүнг дээшлүүлэх, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар кейс хэлэлцүүлэг цахимаар зохион байгуулсан юм.

Уг хэлэлцүүлэгт 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцсон. Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Мөнхнасан хүүхдийн тусламжийн 108 утасны дуудлагын кейс шийдвэрлэлт, Хүүхдийн хөгжил, хамгааллын зардлын гүйцэтгэл, зарцуулалт, хүүхдийн кейсийн нууцлалыг, хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад дүрэм, журмын дагуу нууцлалыг задруулахгүй байх дээр анхаарч ажиллах чиглэл өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0