ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН 2024-2026 ОНЫ ТӨСВИЙГ ҮР ДҮНД СУУРИЛСАН ТӨСӨВЛӨЛТИЙН АРГАЧЛАЛААР БОЛОВСРУУЛНА

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН 2024-2026 ОНЫ ТӨСВИЙГ ҮР ДҮНД СУУРИЛСАН ТӨСӨВЛӨЛТИЙН АРГАЧЛАЛААР БОЛОВСРУУЛНА

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН 2024-2026 ОНЫ ТӨСВИЙГ ҮР ДҮНД СУУРИЛСАН ТӨСӨВЛӨЛТИЙН АРГАЧЛАЛААР БОЛОВСРУУЛНА Монгол Улсын Сангийн яам Европын Холбооны санхүүжилтийн хүрээнд “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд ХНХЯ, СЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ -ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрөөс үзүүлэх хамгааллын үйлчилгээ, хөтөлбөрийн чанар үр дүнг сайжруулахад үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлтийн аргачлалд суралцах сургалтыг 2023 оны 6 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уулзалтын үр дүнд нь 2024-2026 оны төсвийг үр дүнд суурилсан төсөвлөлтийн аргачлалаар боловсруулах юм. Арга хэмжээг нээж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд хэлсэн үгэндээ, Хүүхэд хамгаалах үйлчилгээ нь хүүхдэд тохиолдсон асуудал, түүнийг шийдвэрлэх арга зүй, хэрэгцээ шаардлагаас хамааран гарах зардал харилцан адилгүй, аймаг, сум, дүүргийн хүн амын болоод хүүхэд хамгааллын кейсийн тооноос хамааран төсвийн төлөвлөлт, санхүүжилт нь үр дүнд чиглэсэн, үр ашигтай байх учиртайг онцлон тэмдэглэв. Монгол Улсын нийт хүн амын 37.3 хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлдэг. 2022 оны жилийн эцсийн байдлаар Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн нийт 111,776 дуудлага ирснээс зорилтот дуудлага 64811, хүүхэд хамгааллын кейсийн тоо 9,224 байна. Уулзалт, семинарт ХНХЯ, СЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, түүний харьяа газар, хэлтсийн дарга болон хүүхэд хамгааллын асуудал хариуцсан ажилтнууд оролцож байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0