“Худгийн мисс”-ийн алдагдсан эрдэнэс

“Худгийн мисс”-ийн алдагдсан эрдэнэс

“М-Ойл”-ын Б.Пунсалмаа Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчид нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Чанга охид уйлдаггүй тулдаа л удаа дараалсан ялагдлыг давж гарч байна шүү. Шарк Танк хүртэл хөтлөөд байхад яасан ч од болж олонд танигддаггүй, сэргэдэггүй, манддаггүй нэр төр вэ. Үгүй ээ одоо тэгээд хорвоод мөнгөөр авч болдоггүй зүйл байдгийн нэг тод жишээ юм уу даа.

Гэвч гандан буурахгүй 2024 онд үзээтэй л байлгүй. Ардчилсан нам нээх олигтой хүүхэнгүй мөртлөө энэ бүсгүйг яагаад ч юм “голдог” юм шиг ээ. Женкод өндөрдөөд, Лу-д бондгордоод, С.Эрдэнэд баяндаад байдаг юм уу гэмээр нэг л эв нь таарахгүй юм даа. Анхнаасаа МАН-д байсан бол яах байсан юм байгаа юм. МАН нэг тийм яс томтой, биерхүү, бяртай хүүхнүүд ихтэй шүү дээ. АН-д бол жижигхэн эрдэнийн чулуу шиг тусмаа зүгээр байдаг юм шиг байгаа юм.

Яагаад вэ гэж үү? Хамаг бүдүүн дарга толгойлогчид нь намхан нуруутай Гитлер шиг нөхөд байдаг болоод тэр. Размераа гэж, улс төрд ч таарч тохируулах төвөгтэй юм даа, Пунсаа минь.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0