НҮҮРСНИЙ СОНСГОЛ: 5.2 сая тонн нүүрс улсын хилээр бүртгэлгүй гарчээ

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: 5.2 сая тонн нүүрс улсын хилээр бүртгэлгүй гарчээ

Нүүрсний сонсголын хоёр дахь шатанд

  • ЭТТ, Тавантолгой ХХК-ийн тээврийн үйл ажиллагаа
  • Нүүрс тээврийн С зөвшөөрөлтэй холбоотой асуудал
  • Гааль хилийн цэргийн албан хаагчидтай холбоотой асуудлыг шинжлэн судлахаар болсон.

Тэгвэл Сонсголд Хянан шалгагчийн танилцуулсан дүгнэлтээр: 

"Монгол Улсын 2013-2023 оны аравдугаар сар хүртэл нийт 315.5 сая тонн нүүрсийг экспортолсон. Үүний 97.6 хувь буюу 308 сая тонн нүүрсийг БНХАУ-руу экспортод гаргасан байна.

  • Үнийн дүнг тооцвол 30.2 тэрбум долларын нүүрс экспортолсон. БНХАУ-руу экспортолсон нүүрс нь 29 тэрбум долларын нүүрс борлуулжээ.
  • Монгол Улсаас Сингапур улс руу нэг сая тонн нүүрс экспортолсон талаарх статистик Гаалийн Ерөнхий газрын мэдээлэлд байгаа бол Дэлхийн банкны платформ дээр Сингапур улс нь Монгол Улсаас нүүрс экспортолж байгаагүй гэж мэдээлжээ.

Мөн ЭТТ ХК болон Тавантолгой ХК-ийн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа, экспорт сэдвээрх хянан шалгагчийн дүгнэлтийг дурдвал:

  • Машинд нүүрсийг ачаад уурхайн пүүнээс гараад уртын тээвэрт гардаг. Тавантолгойн ордоос Цагаанхад хүртэл 230 км яваг. Замдаа НАБТ овоолго дээр нүүрсээ буулгаад буцдаг. Үүнээс цааш 28 км явж богинын тээвэрт Гашуунсухайт-Ганмод чиглэлд үндсэн экспортын тээвэрлэлтдээ явдаг. Үүнд зөвхөн олон улсын С зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийг цааш ачаад хөдөлдөг. Энэ замын 15 дахь км-т шалгалт хийгддэг. Гашуунсухайт боомтын гаалийн бүрдүүлэлтийн мэдээллийг ГЕГ-ын CAIS дотоод мэдээллийн сангаас өгөгдлөө цуглуулсан. Эх нотлох баримтын түүхий баримтыг боловсруулан шинжлэхэд НАБТ-ын овоолгод пүүний программ, гаалийн бүрдүүлэлтийг тулгасан.
  • НАБТ-н пүүний программд бүртгэгдсэн ачилтын мэдээлэл болон CAIS систем дэх бүрдүүлэлтийн дотор манифестын өгөгдлийг тулган баталгаажуулалт хийсэн. Үүнд олон улсын тээврийн С-зөвшөөрөлтэй 487 ААН-ээс 246 тээвэрлэгч нь нийт 52030 удаагийн тээвэрлэлтээр нийт 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй байна.
  • 52 сая тонн нүүрснээс 1.2 орчим сая тонн нүүрсний тээвэрлэгчийг тогтоох боломжгүй байна.

Дэлгэрүүлбэл, Сүүлийн 10 жилийн дотор 5.2 сая тн нүүрс хулгайгаар гарахад Тавантолгойгоос 9254 тээврийн хэрэгсэл 52.000 удаагийн үйлдлээр 5.2 сая тн нүүрсийг гаалийн бүрдүүлэлт хийлгэхгүй гаргасан байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0