Охин хулгайлагдсан өдрөө бус маргааш нь өөд болжээ

Охин хулгайлагдсан өдрөө бус маргааш нь өөд болжээ

Дорноговь аймгийн Сайншанд сумаас энэ сарын 3-нд 12 настай охин сураггүй болсон. Охиныг эрлийн багийнхан гурав хоног хайж, аравдугаар сарын 06-нд цогцсыг нь олсон байдаг. Тодруулбал, эрлийн багийнхан 12 настай охины цогцсыг Дорноговь аймгийн Мандах, Өмнөговь аймгийн Манлай сумын чиглэлээс олж, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон билээ.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд  буруутгагдаад буй этгээдүүд өдгөө цагдан хоригдсон хэвээрээ байгаа юм.

Талийгаач охиын задлан шинжлээгний урьдчилсан дүгнэлт гарсан байна. Урьдчилсан дүгнэлтээр охин хулгайлагдсан өдрөө бус харин маргааш нь өөд болсон нь тогтоогджээ.

Тэгвэл энэ хэргийг гардан үйлдсэн Ганбаатар овогтой Гантулга нь 1976 онд төрсөн, 47 настай.

Тэрбээр 19 настайгаасаа гэмт хэрэг үйлдэж, ял эдэлж эхэлсэн. Тодруулбал,
– 1995 онд 19 настайдаа хулгайлах гэмт хэрэг хийж, 6 сар баривчлах ял
– 1998 онд насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, хулгайлах, дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдэж, 12 жил хорих ял
– 1999 онд ял эдэлж байхдаа оргож, тухайн үедээ хулгайлах гэмт хэрэг үйлдсэн учир 14 жил 3 сар 14 хоног хорих ял
– 2009 онд оргох гэмт хэргийн улмаас 6 жил 1 сар хорих ял
– 2014 онд гар утас худалдааны төвд худалдагчийн гар хөлийг нь хүлж, толгой нүүрийг нь скочдож байгаад 216 ширхэг гар утас дээрэмдсэн хэрэг үйлдэж 6 жилийн хорих ял сонссон. Гэвч түүнийг 2016.09.02-ны өдөр Төв аймгийн Баян сум дахь Хорих 415-р ангиас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0