“ОРОЛЦООД ХӨГЖЬЕ” ЗУНЫ ТУСГАЙ ЭЭЛЖИЙН ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

“ОРОЛЦООД ХӨГЖЬЕ” ЗУНЫ ТУСГАЙ ЭЭЛЖИЙН ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Бүтээлч тархи сэтгэл судлалын хүрээлэнтэй амтран тусгай хэрэгцээт хүүхдүүд тэдний эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан “Оролцоод хөгжье” зуны тусгай ээлжийн хөтөлбөрийг “Анар” хүүхдийн зусланд өнөөдрөөс эхлэн 7 сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тусгай ээлжийн хөтөлбөрт 100 хүүхэд, 100 эцэг эх, асран хамгаалагчийг 4 ээлжээр тус бүр 3 хоног хамруулж, цэнгэг агаарт ая тухтай, эрүүл аюулгүй орчинд хүүхдийн сэтгэлзүйн байдлын анхан шатны үнэлгээ, зөвлөгөө, хэл засал, хөдөлгөөн заслын үйлчилгээ, асран хамгаалагчдад сэтгэл зүйн байдлын үнэлгээ, ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө, бүлгийн сэтгэл засал, чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулах юм.

“Хүүхэд бүхэн жаргалтай байг”

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0