Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог өөрчлөхгүй гэж шүүх шийдвэрлэжээ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог өөрчлөхгүй гэж шүүх шийдвэрлэжээ

Мэдүүлэг авахаар удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Мөн яллагдагчаар татах тогтоолтой танилцахаас санаатайгаар зайлсхийж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан” хэмээн тайлбарласан. Улмаар Н.Өнөрцэцэгийг энэ сарын 5-нд ажлын байрнаас нь баривчилж, цагдан хорих 461-р ангид хориод буй юм. 

Үүний дараа өмгөөлөгч нар нь Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлуулах гомдлыг шүүхэд гаргасан. Шүүх хурлыг өнгөрсөн Баасан гарагт буюу энэ сарын 8-нд хийхээр товлосон боловч прокурор шүүгчээс татгалзсанаар шүүх хурал хойшилсон юм. Улмаар өнөөдөр (2023.12.12) Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Н.Өнөрцэцэгийн цагдан хориог өөрчлөхгүй гэж шүүх шийдвэрлэжээ. Тиймээс өмгөөлөгч нар нь Ерөнхий шүүгчид гомдол гаргах аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0