С.Жавхлан: Өө сэв эрж байна гэж бүү эмзэглээрэй!

С.Жавхлан: Өө сэв эрж байна гэж бүү эмзэглээрэй!
Төрийн соёрхолт, яруу найрагч Ш. Гүрбазарын “Шар гэгээ” зохиолоос сэдэвлэсэн кино үзэгчдийн хүртээл болоод багагүй хугацааг үдэж буй. Тэгвэл уг кино үзэчдээс өндөр үнэлгээ авч, тэднийг уйлуулж, шуугиулсаар байна. Тэгвэл дуучин С.Жавхлан "Шар гэгээ" уран сайхны кино үзээд төрсөн сэтгэгдлээ хуваалцжээ. 
ҮЗЭХЭЭС ӨМНӨХ БОДОЛ: Хүмүүс, найзууд үзээч гэж их шахаж яриад байсан. Ний нуугүй хэлэхэд миний эхний бодол бол “Өнөө л нуршуу, утга авцалдаагүй, хэт зоос бодчихсон, байрныхаа орц дээвэр дээр хийчихсэн, дуу дүрсний улаан цайм алдаатай байдаг л сүүлийн үеийн зарим кинонуудын л нэг гэсэн бодол буцааж түлхээд байсан. Үз гэх тусам үзэхгүй шүү гэсэн зөрүүд гөжүүд зан хөдөлсөн. Хулхидуулаад хаширчихаж ккккк.
ҮЗСЭНИЙ ДАРААХ БОДОЛ:
Маш сайхан утга уярал хайлал бүхий, Монголчуудын унаган араншин ёс жудгыг сэрээсэн сануулсан бүтээл болжээ. Ойрд хэзээ ингэж уйлсан билээ гэж их бодлоо. Мундаг @Tugtan Batdelger дүүд цаашдын амьдрал үйлсэд нь өрнүүн гэгээн цагаахан түүх, зам харгуй бүхнийг ерөөе!
Бүтээлцэж гар бие оролцсон бүх уран бүтээлчид, жүжигчиддээ халуун баяр хүргэе! Монгол ахуй соёл, ёс жудаг дэлхийг байлдан дагуулах торгон ирэн дээр бид ирсэн байна хийх хүүхдүүд нь ирчихсэн төрчихсөн юм байна гэсэн гэгээн итгэл, баяр төрж байлаа
МИНИЙ ЗАРИМ ХУВИЙН ЧАНАРТАЙ БОДОЛ: Өө сэв эрж байна гэж бүү эмзэглээрэй! Хувийн бодлоо хуваалцав. Цааш цаашдын уран бүтээл дээрээ илүү чамбайрч чангарч анхаараарай гэсэн үүднээс анхлан үзээд л шууд ажигдсанаа өөриймсөн бүтээл эхэлсэнээс хойш дараалуулан сийрүүлэв. Хоёр үзэхэд яахыг бас мэдэхгүй байна. Санал болгосон засах боломжтой засварууд дээр болж өгвөл засчихаарай!
1. Том охин тогооны угаадас гэртээ их ойр дадал зуршилгүй сурцгүй эв хавгүй цацав. Гэрээс зайдуу эсвэл, нохойн идүүрт ч юм уу? Хийсэн бол гэж бодогдов. Аргагүй бизээ хөдөө өссөн хүмүүс л үүнийг анзаарах байх.
2. Охин дүү хэт уранхай дээлтэй байна.
3. Гэрийн гадна дотор зарим бүснүүд эрчилмэл бус, гэр хэт навсгар Залуу айл гэхэд Монголчууд наад захын гарын дор зүйлсээ эмхэлдэггүй анхиагүй харагдаж байна. Цагийн цагтаа Хөх Монголчууд бөмбөгөр цагаан гэрээ жимбийтэл нь барьж ахуйлж ирсэн шүү! Үйл явдалдаа гол санаа агуулга байж болох ч, гадаад хүмүүс үзээд Монголыг минь ядуу унхиа анхиагүй гэж харах вий гэж Монголоо өмөөрсөн сэтгэл төрөв. Манжын дарлалын үеийн мал ахуйгүй хүрээний анхиагүй хүмүүсийн зургаар төсөөлж болохгүй.
4. Хөх Лосол овоон дээр хос хоёр дээр ирээд дөрөө мултлахгүй мэндчилж байна. Яаруу тэвдүү явж буй хүн Морин дээрээс мэндлэхээр бол заавал зөв талын юм уу? Аль нэг дөрөөгөө мулталж байж мэндэлдэг. Нөхөр Хөх Лосол онгироо ойворгон байж болноо Монгол ёсоор овооны зөв талаар гарах ёстой байлаа.
5. Өвгөн хүү хоёр дээр тогоо тулганаасаа хэт дээр гал хальдахгүй харагдаж байна. Өвгөний ар талын таартай гурван модоор шовойлгосон урц уу? Юу вэ? Ойлгосонгүй.
6. Сийлсэн хонийг боодог хадаг Самбай! Их шинэ харагдлаа.
7. Эхнэр нөхөр хоёр Монгол гэрт орж ирээд Эхнэр нөхрийнхөө хажууд баруун талаар суучихаж байна. Эрчүүд хөвүүд гэрийн баруун биеэр /талаар/ эмэгтэйчүүд охид заавал зүүн биеэр суудаг хатуу заншилтай.
8. Гэрүүдийг арай л яайжгий барьжээ. Тайжын гэр ч мөн адил
9. Хөл хорионы дээс гэхээсээ илүү зээг татна, зээглэнэ, хориг татна гэж хэлдэг /газар газар өөр байдаг байх/
10. Эмээд хүүхэд “тэр айл зээг хоригоо хураачихаж” гэхэд нь “ээ ашгүй ашгүй” биш “Аштай юу даа” гэсэн бол “Ашгүй, Аштай” гэдэг үгс анзаарснаар бүтээлийн турш 6-7 удаа хэлэгдлээ. 4 нь Ашгүй 2-3 нь Аштайдаа гэж хэлэгдлээ. Уг нь бол амны билгээрээ Аштай даа, аштай юу даа шүү!
11. Зарим газар ярианууд тод бус бүдэг муу сонсогдож байна. /дахиж нарийн сайн наана цааныг нь жигдлэх/
12. Хүүхдийг ширэглэж байх үед дээр тооно уруу гэрийн урд туурга өнгийсөн бүр унжсан байдалтай байна. Хэчнээн ядруу унхиагүй айл байлаа ч гэр барихдаа хэзээд ингэж барихыг цээрлэдэг.
13. Хөдөөлүүлэх ёсонд одооч хүүхдийг аль болох замгүй хүн амьтан ховор явах буйдхан газар гээдэг гэдэг. Зураас гарсан зам дээр гээчихэж байна.
14. Гэр буулгахдаа хамгийн түрүүнд бүснүүдийг тайлдаг. Эхнэр шууд унь тооно авчихаж байна. Дарааллын хувьд
15. Дуун дээр илүү дотортой ажиллаж дуулхаар байж гэж сонсогдов. Дараа дараа энэ чиглэлийн улсуудтай сайтар зөвлөж байвал.
16. Хувцаслалтууд жигдхэн биш байна. Энд тэндхийн чуулгуудын архиваас цуглуулсан гэлтэй бодогдож байв.
17. Монгол ёс ахуй заншлаа навсгэр нэвсгэр биш жимбэгэр яг л агуу тэр цэвэрхэнээр нь гаргаж бахдаж үзүүлж байгаарай!
Жич: Энэ мэтийг анзаарах сөхөөгүй цааш үйл явдал нь шууд өөртөө татчихаж байна.
Бүгдээрээ хэлэцвэл буруугүй! Зарчмаараа явж байж бид дэлхийн чихийг дэлдийлгэнээ! Дахин дахин амжилт ерөөе!
Олон жил ярьж бодож явлаа “Монголоо дуурсгасан дэлгэцийн бүтээл /кино/ хийвэл дэлхийд няц авмаар хувийн бодол маань улам лавшрав. Хэнтэй хамтрах талаар надад бас зөвлөөрэй!
Ахан дүүс ээ! Шахаагүй шүү! Шахуулахгүй тархиа угаалгахгүй зөв зүйлээ өргөж дэмжих цаг нь ирсэн.
“ШАР ГЭГЭЭ”-г заавал үзээрэй!
2023.11.07
Самандын Жавхлан

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0