Танилц: Түгжрэлийг бууруулах бодлого, зохицуулалт

Танилц: Түгжрэлийг бууруулах бодлого, зохицуулалт

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого, зохицуулалтын талаар өнөөдөр /2023.08.28/ Ж.Сүхбаатар сайд Төрийн ордонд хэвлэл мэдээлэл, олон нийтэд мэдээлэл өглөө. Түгжрэлийг бууруулах чиглэлд хийгдэж байгаа бодлого, зохицуулалтыг тоймлон хүргэе.

Нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлийг 100 хувь хийж, тохь тухтай, орчин үеийн ШИНЭ АВТОБУСНУУД гол 4 өргөн чөлөөнүүдийн 1-р эгнээгээр зорчино.

Хотын гол дөрвөн өргөн чөлөө буюу Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөөний нийт 48.2 км замаар 1042 автобус 107 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмж, хөдөлгөөний эрчмийг сайжруулахын тулд эхний ээлжид дараах дөрвөн өргөн чөлөөг гурван эгнээ болгож өргөтгөн шинэчлэх шаардлагатай байна. Нэг эгнээгээр нь дан нийтийн тээвэр зорчих нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд эхний ээлжид эдгээр дөрвөн өргөн чөлөөний 13.7 км авто замыг өргөтгөх хэрэгтэй. Ингэснээр замын хөдөлгөөний түгжрэл найман хувиар буурч, дундаж хурд 11.7 км цагт хүрэх юм.

Улаанбаатар хотод авто замын ХӨНДЛӨН 3, БОСОО 4-н гол магистрал замууд бий болгохыг зорьж авто зам, гүүрэн байгууламжууд барьж байна. Зайсангийн гүүр болон Яармагаас Эрчим хүчний гудамж хүртэлх Туулын гүүр зэрэг зам, гүүрийн ажлууд дуусч байна.

Хоорондоо холбогдоогүй гол болон туслах замуудыг холбох ХОЛБООС ЗАМУУД, нүхэн гарцууд хийгдэж байна.

Нийслэлийн хэмжээнд 12 тойрог замын төлөвлөлтийг хийж байна. Эдгээр тойрог замыг бий болгосноор түгжрэлийг 11.7 хувиар бууруулах боломжтой. Ингэснээр Улаанбаатар хот авто замын хэвтээ гурав, босоо дөрвөн шугамтай болох юм.

Есдүгээр сарын 1 гэхэд БНСУ-д үйлдвэрлэж, Вьетнам улсад угсарсан, дэлхийн жишигт нийцсэн шинэ автобуснууд үйлчилгээнд явж эхэлнэ. Эхний ээлжинд хугацаа нь дууссан 60 автобусыг ашиглалтаас гаргана.

Замын хөдөлгөөний удирдлагын систем (RFID) суурьлагдаж дуусаад тээврийн хэрэгсэлүүдээ цахим гэрчилгээжүүлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд Замын хөдөлгөөний ТАНХАЙРАЛ, САХИЛГА ХАРИУЦЛАГА дээшилж, замын хөдөлгөөний удирдлага, зохицуулалт шинэ түвшинд гарна.

Явган алхахад, унадаг дугуйгаар явахад таатай хот болгохоор ГРААШ, ХАШАА, ХАЙС буулгаж явган болон дугуйн зам, талбай тохижилт хийгдэж байна.

Цэцэрлэг, сургууль, эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах бодлого, зохицуулалтууд холбогдох мэргэжлийн яамд, байгууллагууд дээр хэрэгжиж байна. Сургуулийн хүртээмжгүй бүсүүдээс ойролцоогоор 91 мянга гаруй хүүхэд төвийн сургуулийг зорьдог. Тиймээс гэр хорооллын бүсэд Ерөнхий боловсролын сургууль нэмж байгуулснаар боловсролын хүртээмж нэмэгдэж, түгжрэл буурахад эерэг нөлөө үзүүлнэ.

Хот төлөвлөлтийн алдаа завхралыг арилгах, УБ хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулагдаж дуусаад Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”-той зарим тохируулгуудаа хийж байна.

Түгжрэлийн нөлөөллийг бууруулах хуулийн төсөл, дагалдах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн хамт боловсруулагдаад үзэл баримтлалаа батлуулах түвшинд явж байн

Дүүжин тээврийн хоёр шугамын төслийг 2027 он хүртэл хэрэгжүүлнэ. Эхний шугамыг 2024 онд ашиглалтад оруулна. Ингэхдээ Яармаг дахь Хотын захиргаанаас “Хархорин” захын чиглэлд явуулах юм. Минутад 10 хүн суух боломжтой.

Шинээр баригдаж буй 225 метр урттай “Зайсангийн хос гүүр” энэ намар буюу есдүгээр сарын сүүлчээр ашиглалтад орно. Уг гүүр 35 000 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0