Ц.Хулан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал ирэх сарын 1 хүртэл хойшиллоо

Ц.Хулан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал ирэх сарын 1 хүртэл хойшиллоо

Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан ирэх сарын 01 хүртэл хойшилжээ. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны долдугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/736 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Л.Өлзийхүү, шүүгдэгч Б.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Ц.Одмаа, Д.Дүгэржав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр хүлээн авчээ.

Хэргийг өчигдөр /2023.10.25/ давж заалдах шатны шүүх хуралдаанаар хаалттай хянан хэлэлцэх явцад, шүүгдэгч Ц.Хулангийн өмгөөлөгч нараас "...хэргийн материалтай бүрэн танилцаж амжаагүй тул хэргийн материалтай бүрэн танилцаж, өмгөөлөлд бэлтгэх хугацаа нөхцөлөөр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү. ...” гэх хүсэлт гаргасан байна. 

Иймд шүүх хуралдааныг 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.  

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0