Угаарын хийн үед тусламж үзүүлэх, хариу арга хэмжээг сайжруулах талаарх сургалтыг хоёр өдөр зохион байгууллаа

Угаарын хийн үед тусламж үзүүлэх, хариу арга хэмжээг сайжруулах талаарх сургалтыг хоёр өдөр зохион байгууллаа

Баянзүрх дүүргийн хэмжээнд 2022 оны 10.1-нээс 12.31 хүртэлх хугацаанд угаарын хийн хордлогын нийт 50 тохиолдол бүртгэгдсэн ба он гарснаас хойш өнөөдрийг хүртэл 62 тохиолдлоор нэмэгдсэн байна. Тиймээс хороодын Засаг дарга нар, Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд болон ӨЭМТ-ын эмч нарыг чадавхжуулах, салбар дундын уялдаа холбоог сайжруулах хэрэгцээ шаардлагын хүрээнд хоёр өдрийн сургалтыг явуулж байна.

Энэхүү сургалтын чиглүүлэгчээр,

  • Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар
  • Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв
  • Нийслэлийн онцгой байдлын газар
  • Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтэс
  • Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар
  • Цэргийн төв эмнэлэг оролцож байна.

Сургалтад ӨЭМТ-ийн их эмч нар, нийгмийн ажилтнууд, салбар амбулаторийн мэдрэлийн эмч нар, бага эмч нар, хороодын Засаг дарга нар гээд нийтдээ 100 гаруй хүн хамрагдаж байна.

     

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0