Жүжигчин Ц.Ганбаярын гэгээн дурсгалд зориулан нөхөд нь дуу бүтээжээ

“Шинэ үе” продакшнаас уран бүтээлээ эхэлсэн, Монголын хошин урлагт дүрээ мөнхөлж, олон түмний хайрыг хүндэтгэлийг хүртсэн нэгэн бол жүжигчин Ц.Ганбаяр. “Доргио долоон эр”, “Хоёр хоёрын тав”, “Хөгжилтэй өдөр”, “Хуримын сюрприз”, “Их хотын залуус” зэрэг тайз, дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүр бүтээж байжээ. Тэрээр таалал төгсөхөөсөө өмнө "Гадны нөлөөгүй" УСК-нд тоглосон. Уг киноноос талийгаач Ц.Ганбаярын өөр дүр төрхийг харж болно гэж найруулагч Д.Галбаяр дурсан ярьсан байдаг. Оюутан ахуй наснаасаа хошин урлагийн тайзыг чимж, авьяас чадвараа үнэлүүлсэн тэрээр өнгөрсөн онд хүнд өвчний улмаас таалал төгссөн. 

Тэгвэл түүний гэгээн дурсгалд зориулж найз нөхөд нь дуу бүтээсэн байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
1
wow
0