Үер усны нөхцөл байдалтай холбогдуулан дараах ажлыг хийж гүйцэтгэж байна

Үер усны нөхцөл байдалтай холбогдуулан дараах ажлыг хийж гүйцэтгэж байна
Үер усны нөхцөл байдалтай холбогдуулан 2023 оны 08 дугаар сарын 09-ний хийж хэрэгжүүлсэн мэдээллийг хүргэе.
✅️ 21 дүгээр хорооны 127 дугаар сургуулийн уулзвараас Жамсран уулын ар тал хүртэл үерийн цөм орсон Ганц задгайн 12 дугаар хэсэгт “Баянзүрх-Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ, НҮГ-6 дугаар салбар, “НОЦ” ХХК зэрэг байгууллагын нийт 31 ажилтан, 5 техник хэрэгсэлтэй 310тн лаг шавар болон хог татан гаргасан.
✅️ 27 дугаар хорооны үерт өртсөн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг “Баянзүрх-Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ, ХОББТ-ийн байгууллагын автогрейдр 1, индүү 1 нийт 2 техник, тус хорооны 16 албан хаагч 425м замыг цэвэрлэсэн.
✅️ 29 дүгээр хорооны 7,8 дугаар хэсэгт Зэвсэгт хүчний 342 дугаар ангиас 9 албан хаагч, 8 нэгж техниктэй үерт өртсөн 17 айл өрхийн хашааг цэгцэлж, нийт 820тн хог, лаг шаврыг цэвэрлэж байна.
✅️ Богдын аманд шинээр үүсгэсэн суурьшлын бүсэд дүүргийн Цэргийн штабын 31 албан хаагч, дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 1 албан хаагч нийлсэн 32 албан хаагч ажиллаж байна. Одоогийн байдлаар гэрийн буйр засаж, гэрийг барьсан байна.
✅️ Ариутгал халдваргүйтгэлийн ажлыг өдөрт 2 удаа тогтмол гүйцэтгэхээс гадна тухайн хорооны иргэд, түр байранд байгаа иргэдэд явуулын болон суурин үзлэг тогтмол хийж байна.
✅️ Онцгой байдлын байгууллагаас хүнд машин механизм-3 ш, тусгай албаны машин-1ш, Шуурхай албаны-2ш, Штабын тусгай зориулалтын автомашин-1ш, үерийн хор уршгийг арилгах хариу арга хэмжээг 16 алба хаагч үүерэг гүйцэтгэж, штабын байрлалд 4 алба хаагч иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэж ажиллаж байна
✅️ Дүүргийн Засаг даргын Тамгын газраас 8, Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 20 албан хаагч, 8 техник, машин, Батлан хамгаалах яамны барилгын цэргийн удирдах газар 9 албан хаагч 8 нэгж техник, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас 12, ХОББТ-өөс 11, “Баянзүрх-Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас 31, Дүйцүүлэх албаны 40, Дүүргийн эрүүл мэндийн төв, дүүргийн ХҮХ-ээс 13, Улаанзагалмайн хорооноос 42, нийслэлийн эрүүл мэндийн газраас 8, 29 дүгээр хорооноос 10, 27 дугаар хорооноос 16, 21 дүгээр хорооноос 18, нийт 228 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.
✅️ Нийт ажлын гүйцэтгэл 95%
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ШУУРХАЙ ШТАБ

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0