14-Р СУРГУУЛИЙН ХАЖУУД БАЙРЛАХ ШУНХЛАЙ ШТС-ТАЙ ХОЛБООТОЙ САНАЛ ГОМДЛЫН ДАГУУ ГАЗАР ДЭЭР НЬ АЖИЛЛАЛАА

14-Р СУРГУУЛИЙН ХАЖУУД БАЙРЛАХ ШУНХЛАЙ ШТС-ТАЙ ХОЛБООТОЙ САНАЛ ГОМДЛЫН ДАГУУ ГАЗАР ДЭЭР НЬ АЖИЛЛАЛАА
Баянзүрх дүүргийн удирдлагын баг сар бүр иргэдтэй уулздаг. Уулзалтаар 14-р сургуулийн дэргэд байрлах Шунхлай шатахуун түгээх станцтай холбоотой санал хүсэлт ихээр ирдэг. Тиймээс дүүргийн удирдлагын баг, элч ГҮЕГ нар газар дээр нь ажиллалаа. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ
"Шунхлай компани бол үндэсний хэмжээний том компани. Тэр ч утгаараа нийгмийн хариуцлагаа ухамсарлаж заавал сургуулийн хажууд колонкоо байлгахгүйгээр нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж харж байгаа. Магадгүй одоогийн энэ газрыг өөр газраар сольж, оронд нь Баянзүрх дүүрэгт тулгамдсан цэцэрлэг, сургууль, эмнэлэг, ногоон байгууламж гээд олон асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа" талаар хэллээ. Шунхлай ШТС-ын зүгээс Засаг даргын тавьсан санал хүсэлтийг холбогдох захирал удирдлагууддаа танилцуулж эргээд хариу хүргүүлнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0