Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
Өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтээс гадна гурван асуудлыг энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр хэлэлцлээ. Тухайлбал Мэргэжлийн хяналтын газар татан буугдаж, салбарын хяналтын үйл ажиллагааг яамдад хариуцуулахаар болсон.
Энэ талаарх мэдээллийг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан танилцуулсан. Мөн Дотоод аудитын албанаас “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилтэд хийсэн 2022 оны дотоод аудитын дүн, Баянзүрх дүүргийн Дотоод аудитын албаны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хийж хэрэгжүүлсэн ажлаа тус тус танилцуулсан. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв нь салбар амбулатори 1,2 болон Зөвлөх поликлиник, Дарь-Эх нэгдсэн эмнэлэг гэсэн 4 салбартай. Өнөөдрийн байдлаар 343 эмч сувилагч ажиллаж байна. Эрүүл мэндийн төвд шинээр зургаан шинжилгээг хийж эхэлснээс гадна анх удаа эрэгтэйчүүдийн кабинетыг нээн ажиллуулсан.
Мэдээллийн дараа Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан хороодын засаг дарга нар болон харьяа хэлтсийн удирдлагуудад үүрэг өглөө.
Тухайлбал Баянзүрх дүүрэгт “Бүрэн угааж, бүтэн байдлыг хангуулъя” аян үргэлжилж байна. Энэ аяныг дэмжиж оролцох, хашаа хайс буулгаж орц гарц чөлөөлөх болон нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан гараашнуудыг буулгах ажил үргэлжлэн явагдах учраас аюулгүй байдлыг хангаж ажиллах хэрэгтэй гэсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0