УИХ-ын дарга Г.Занданшатар Д.Мөнх-Эрдэнийг эргэжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Д.Мөнх-Эрдэнийг эргэжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр ШШГЕГ-ын харьяа 441-р нээлттэй хорих ангид ял эдэлж буй иргэн Д.Мөнх-Эрдэнэтэй биечлэн уулзаж, хорих ангийн нөхцөл байдалтай танилцжээ.

Уулзалтын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, хууль засагладаг оронд хэн ч хэлмэгдэх ёсгүй бөгөөд газар дээр нь нотлох баримтыг шинжлэн судалж, бодид байдалд үнэн зөв дүгнэлт хийхээр ажиллана гэсэн талаар хэвлэлийн алба нь мэдээлсэн байна.

Өнөөдөр ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэгийн хамт хорих 441-р ангид ажилласан байна.

Д.Мөнх-Эрдэнийн гаргасан гомдлыг УИХ-ын даргын хувиар хэлэлцэж, хяналт шалгалт хийхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж байв.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0