Цэргийн бүртгэл энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ

Цэргийн бүртгэл энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл 2023 оны нэгдүгээр сарын 4-өөс явагдаж эхэлсэн. Одоогоор бүртгэл хэвийн үргэлжилж байна. Иргэн засаг захиргааны анхан шатны нэгж болох хорооныхоо байранд биечлэн очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн систем болох “e-mongolia”-гаар буюу онлайнаар бүртгүүлэх боломжтой. Ажлын өдөр 08:00-17:00 амралтын өдөр 09:00-16:00 цагийн хооронд бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ингэхдээ
– Иргэний үнэмлэх
– Цэргийн үүрэгтний үнэмлэх
– Ажлын газрын үнэмлэх
хэрэв цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3х4 хэмжээтэй хоёр ширхэг цээж зурагтай ирэх шаардлагатай. Мөн 2023 онд 18 нас хүрсэн, шилжиж иргэд өөрийн биеэр заавал хороон дээрээ очиж бүртгүүлнэ.
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0