Маргаашаас эхлэх өвлийн аялал жуулчлалын үйл ажиллагааг Б.Бат-Эрдэнэ, Ч.Номин нар хариуцна

Маргаашаас эхлэх өвлийн аялал жуулчлалын үйл ажиллагааг Б.Бат-Эрдэнэ, Ч.Номин нар хариуцна

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг маргаашаас эхлэн 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал авч хэрэгжүүлэхээр болжээ. БОАЖЯ болон Соёлын яам аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө баталж, хэрэгжүүлж ажиллана. 

Өвлийн улирлын амралтаар хэрэгжүүлэх үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулах, салбаруудын төлөвлөгөөнд тусган салбар дундын зохицуулалтыг сайжруулж дотоодын аялал, жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн хөнгөлөлттэй үнийг иргэдэд санал болгож ая тухтай амрах нөхцөл боломжийг, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар сайжруулахаар төлөвлөсөн байна.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө баталж, хэрэгжүүлж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин нарт даалгажээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0