2022, 2023 онуудад нийслэлчүүдийн төлөх хүү торгуулийг 2 дахин өсгөжээ

2022, 2023 онуудад нийслэлчүүдийн төлөх хүү торгуулийг 2 дахин өсгөжээ

Улаанбаатар хотын төсвийн орлогод хүү торгуулийн орлого нэмэгдсээр байгаа аж. Нийслэлийн 2023 оны төсөвт хүү торгуулийн орлогыг 100 тэрбум, 419 сая байхаар төлөвлөсөн байна. 2022 онд энэ орлогын төлөвлөгөө нь 83 тэрбум, 860 сая байсан байна.

Нийслэлийн төсвийн орлогод эзлэх татварын орлого жил бүр нэмэгдэж, татварын бус орлого орлого багассаар байгаа юм. Тухайлбал 2023 онд нийслэлийн татварын орлогын төлөвлөгөө 263 тэрбум 102 сая төгрөг байсан бол 2023 оны татварын орлогын төлөвлөгөөг 334 тэрбум, 830 сая төгрөг байхаар төлөвлөгдсөн байна. Харин татварын бус орлого 2022 онд 218,941,098.60 төгрөгөөр төлөвлөгдсөн бол 2023 онд 175,047,090.10 төгрөг байхаар төлөвлөгдсөн байна. Татварын бус орлого ийнхүү багассан боловч үүн дотор хүү торгуулийн орлогын төлөвлөгөө жилээс жилд нэмэгдээд байгаа юм байна.

Татварын бус орлого нэмэгдэхгүй байгаа нь нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд орлого олох ажил хийхгүй, зардал гаргаж байгаагийн илэрхийлэл юм. Харин хүү, торгууль бүрдүүлэх хэсэгт ажил сайн явж байгаа гэж дүгнэж бас болох нь ээ.

Нийслэлийн иргэдээс авах хүү торгуулийн орлогыг нийслэлийн төсөвт 2016 онд 23, тэрбум 35,000 сая төгрөг, 2017 онд 23 тэрбум 890,000 сая, 2018 онд 19 тэрбум 700 сая төгрөг, 2019 онд 25 тэрбум 65 сая төгрөг, 2020 онд 35 сая 605 сая төгрөг, 2021 онд 40 тэрбум, 835 сая төгрөг байхаар төлөвлөсөн бол 2022, 2023 онуудад энэ төлөвлөгөө 2 дахин өсч төлөвлөгдсөн байна.

 Татварын бус орлого нэмэгдэхгүй байгаа нь нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд орлого олох ажил хийхгүй, зардал гаргаж байгаагийн илэрхийлэл юм. Харин хүү, торгууль бүрдүүлэх хэсэгт ажил сайн явж байгаа гэж дүгнэж бас болох нь ээ.

 

Үзүүлэлт

2016 оны төсөв

2017 оны төсөв

2018 оны төсөв

2019 оны төсөв

Хүү торгуулийн орлого

23,035,000.0

23,890,000.0

19,700,000.0

25,065,000.0

 

 

2020 оны төсөв

2021 оны төсөв

2022 оны төсөв

2023 оны төсөв

35,605,000.0

40,835,000.00

83,860,690.50

100,419,324.60

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0