Гэр оронгүй, архины хамааралтай иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, нийгмийн дэмжлэг үзүүллээ

Гэр оронгүй, архины хамааралтай иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, нийгмийн дэмжлэг үзүүллээ
Гэр оронгүй, архины хамааралтай иргэдийг сүрьеэгийн идэвхтэй илрүүлэг, үзлэгт хамруулж, нийгмийн дэмжлэг үзүүлж байна. Глобал сангийн дэмжлэгтэйгээр 2016 оноос эхэлж энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн. Жилдээ хоёр удаа үзлэгт хамруулдаг бөгөөд шаардлагатай иргэдийг эмчилгээнд хамруулж, эмнэлэгт хэвтүүлдэг. Мөн бичиг баримтгүй тохиолдолд бичиг баримтжуулах, эм олгох, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг энэ үеэр зохион байгуулдаг.
Зарим иргэдийн хувьд нийгэмших хүсэлтэй байдаг учраас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудад холбон зуучилдаг байна.
Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хороо, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, Энэрэл эмнэлэг, Эрүүл мэндийн төвөөс хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгууллаа. Өнөөдрийн хувьд 100 гаруй хүнийг үзлэгт хамруулаад байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0