“Ногоон автобус”-ны 318 тэрбум төгрөгийн төсвийн захиран зарцуулагч нь Ж.Сүхбаатар гэв

“Ногоон автобус”-ны 318 тэрбум төгрөгийн төсвийн захиран зарцуулагч нь Ж.Сүхбаатар гэв

Улс төсвийн 318 тэрбум төгрөгөөр худалдан авсан "Ногоон автобус" хуучин байсан тул Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нар албан тушаалаасаа огцорсон. Харин "ногоон автобус"-ны асуудалд Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар "би буруугүй" гэж мэдэгдэх болсон. Мөн түүнийг АТГ-аас шалгаж байгаа нь ч тодорхойгүй байгаа юм. 

Гэтэл Хотын дарга Х.Нямбаатар "ногоон автобус"-ны асуудлыг нийтэд ярихгүй, харин 2009 оны 37 тэрбум төгрөгөөр авсан 400 автобусыг ярьж, АН-ыг буруутгах болсон. Харин энэ талаар АН-ын дэд дарга И.Мөнхжаргал "Ногоон автобусны 318 тэрбум төгрөгийн төсвийн захиран зарцуулагч нь Ж.Сүхбаатар тул, тэрээр энэ хэргээс хаашаа ч бултаж чадахгүй" гэж мэдэгдсэн юм. 

Д.Гомбосүрэн

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0