7 хоногийн баатарлаг эр

7 хоногийн баатарлаг эр

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ тэр олон нүүрсчдээс торойгоод сонсголд гэрчээр дуудагдав. “Тавантолгой” ХК-ийн 19 хувийг эзэмшдэг big boss АТГ-д шалгагдаж, шүүхэд шилжих торгон ирэн дээр үгээ өчив. “Намайг ашиг сонирхлын зөрчлийн хуулийг 2009 оноос зөрчсөн байна гэлээ. Энэ хууль УИХ-аас 2012 оны нэгдүгээр сарын 12-нд батлагдаад тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Мөн 2009 оноос жил дөрвөн сарын хугацаанд “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллах үед ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль батлагдаагүй байсан гэдгийг ойлгох хэрэгтэй.

Өнөөдөр монголчууд өөрсдөө нүүрсээ олборлож, экспортолж чаддаг болсон нь их амжилт. Цаашдаа энэ ажил дээр монголчуудыгаа улам идэвхтэй оролцоотой байж, туслан гүйцэтгэгч биш өөрсдөө ил тод хөдөлмөрлөөд үндэсний капиталистууд бий болоосой гэж боддог. Төр ажиллах боломжийг нь хангах учиртай" гэж тайвнаар өгүүлснээрээ 7 хоногийн хамгийн баатарлаг эрээр шалгарав.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0