Ноолууран хувцасны загварт тэсрэлт хийсэн “Номин Талст”-ын Хаянаагийн гэргийг хуулбарлагчид олширчээ   

Ноолууран хувцасны загварт тэсрэлт хийсэн  “Номин Талст”-ын Хаянаагийн гэргийг хуулбарлагчид олширчээ   

“Номин Талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа хувцаслалт, биеэ авч явах соёлоороо урлагийнхан дундаа үлгэр жишээ нэгэн. Нас зүс 40 гарсан ч өтөлнө, хөгширнө гэдгийг мартсан гэмээр толиотой түүний гэргий эгч дүү гурван Урнаагийн бага нь буюу У.Уранзаяа. Хоёр эгчийгээ бодвол хүнтэй суугаад усанд хаясан чулуу мэт алга болсон тэрээр олон жилийн дараа тансаг зэрэглэлийн ноолуурын бизнесээр дебют хийсэн нь Nolur Cashmere. Голцуу гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулдаг тус брэнд ноолуураар гольфийн коллекци, ноолуураар хуримын коллекци хийж байсан нь загварын ертөнцөд дуулиан тарьж байв. Дуулиан тарих нь ч аргагүй. Ноолуураар өмд цамц, малгай ороолт л хийж байснаас ноолуураар гольфийн хувцас, бүр хуримын коллекци хийх нь бүү хэл бодож, төсөөлж байсангүй.

Харин Nolur Cashmere-ынхан хийж чадсан төдийгүй Дубай Fashion Week-д загвараа үзүүлж, Vogue Arab сэтгүүл дээр заларсан анхны Монгол брэнд. Энэ хэрээр тэднийг хуулбарлагчид ар араасаа олширчээ. Саяхан бас л ноолуурын нэг брэнд гольфийн загварыг нь яг таг хуулбарлаж коллекци гаргасан бол удахгүй өөр нэг компани ноолуураар хуримын коллекци гаргахаар төлөвлөж байгаа аж.

Хорвоод цоо шинэ зүйл гэж байдаггүй харин маш сайн дуурайсан шинэ зүйл л гэж байдаг гэж үнэн бололтой.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0