Мэдээлэл, технологийн үндэсний паркын эзэн Ж.Золзаяа Ц.Ананбазартай дайн "зарлалаа"

Мэдээлэл, технологийн үндэсний паркын эзэн Ж.Золзаяа Ц.Ананбазартай дайн "зарлалаа"

Бизнесийн салбарт шаггүй олноо танигдсан, залуу бизнесвүүмэн Ж.Золзаяа өдгөө Мэдээлэл, технологийн үндэсний паркын эзэн авхай болсон. Бизнесийн менежментийн магистр тэрээр монголын гарааны болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг гэж байгаа. 

Сүүлийн жилүүдэд гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх чиглэлээр бизнесийн зөвлөх, хөрөнгө оруулалт хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна шийдвэр гаргах түвшинд салбарын дуу хоолой болсон нэгэн. Тиймдээ ч тэрээр мэдээллийн технологийн салбарын анхны эмэгтэй захирал болсон. 

Тэгвэл Ж.Золзаяа Ц.Анандбазартай дайн эхлүүлэх нь. Учир нь Мэдээлэл, технологийн үндэсний паркын нэг жигүүрийг Өргөө-2 кино театр түрээслэдэг. Тэгвэл түрээсийн гэрээг цуцалж, Өргөө кино театрын салбарыг гаргахаа мэдэгджээ. 

Ингэхдээ тэрээр "Мэдээлэл, технологийн үндэсний парк нь Монгол улсын мэдээллийн технологийг хөгжүүлэх, гарааны бизнес, энтрепренёршипийг дэмжих, мэдлэг ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит үйлдвэрийн газар юм. 2010 оноос хойш “Нью Тур Сафарис” ХХК нь /Өргөө-2/ кино театрын зориулалтаар МТҮП-ын байрны хойд хэсгийн талбайг 1 мкв нь 6000-9000 төгрөгөөр түрээслэж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл өөрийн нэр дээр төрийн өмчийг дамжуулан түрээсэлж их хэмжээний ашиг олсоор байгаа юм.

Гэрээнд заасан түрээслэх хугацаа нь дууссантай холбогдуулан бидний зүгээс Өргөө-2 кино театрыг гарган мэдээллийн технологийн салбарын үйл ажиллагаа явуулахаар ажиллаж байна. ITPARK цаашид чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулж, тус хэсэгт Судалгаа хөгжүүлэлтийн R&D төв байгуулах, Салбарын гарааны компаниудыг бойжуулах, Салбарын бүхийх л арга хэмжээ, экспо зохион байгуулах гэх мэтээр технологи сонирхогч залуусын чуулдаг таатай орчныг бүрдүүлэн ажиллана. ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ЗАЛУУСААРАА НЭГДЭЖ ТЕХНОЛОГИЙН ПАРКАА ХАМТДАА АВАРЦГААЯ. Таны санал бидний ажлын томоохон нэг хэсэг болно гэдэгт итгэлтэй байна." гэжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0