Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ
Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд холбогдох газрууд завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үүсэж болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Хөдөлгөөнт эргүүл” ажиллуулж, шалгалтын ажлыг зохион байгуулах Засаг даргын захирамж гараад байгаа. “Хөдөлгөөнт эргүүл” нь Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл Туул гол дагуу шалгалтын ажиллагаа явуулж, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд мэдээлэл хүргэж ажиллах юм. Мөн усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хиймэл нуур, цөөрөм, голын усанд усан замын тээврийн хэрэгслээс бусад зориулалтын бус хийлдэг завь, гудас болон бусад хөвөх хэрэгсэл ашиглахыг хориглосон.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Хамгийн чухал нь иргэд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ гол, усруу орохгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0