2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага Баянзүрх дүүрэгт өнөөдрөөс зохион байгуулагдаж эхэллээ

2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага Баянзүрх дүүрэгт өнөөдрөөс зохион байгуулагдаж эхэллээ
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг өнөөдрөөс эхлэн 22-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм.
Цэргийн алба хааснаар залуучууд бие бялдар, сэтгэлзүйн хувьд өв тэгш хүмүүжилтэй болдог. Мөн төрийн албанд ажиллах боломж нээгдэх бөгөөд зарим залуучууд ч тухайн алба хаасан ангидаа үлддэг. Ийнхүү олон боломж нээгддэг учир залуучууд цэргийн алба хаах хүсэл сонирхол нэмэгдсэн байна.
Баянзүрх дүүргийн хувьд Ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль дээр цэрэг татлагыг зохион байгуулж байна. Цэргийн зарлан дуудах хуудас авсан залуучууд цэргийн үүрэгтний үнэмлэх, иргэний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар зэрэг бичиг баримтыг биедээ авч, тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэй юм гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0