"2024 онд зочлох ёстой улсууд” жагсаалтыг Монгол улс тэргүүлэв

"2024 онд зочлох ёстой улсууд” жагсаалтыг Монгол улс тэргүүлэв

Дэлхийн аяллын хөтөч Lonely Planet-ийн мэргэжилтнүүд “Best in Travel-2024”-ийг зарлажээ. Түүндээ зочлоход тохиромжтой шилдэг 10 бүс нутаг, улс, хотуудыг нэрлэсэн байна.

Эндээс “...Аялахад, зочлоход хамгийн тохиромжтой улсууд”-ын нэгдүгээрт Монгол улсыг нэрлэсэн байна. Энэ жагсаалтын эхний аравт Монгол, Энэтхэг, Гэгээн Люсиа, Мексик, Марокко, Чили, Бенин, Узбекистан, Пакистан, Хорватыг бичжээ. 

Монгол улсын талаар “...Энэ бол Төв Азийн байгаль, ан амьтдаар дүүрэн далайд гарцгүй улс юм. Уулархаг байрлалаараа дэлхийн хамгийн өндөр орны нэг. Нийслэл Улаанбаатар хот нь орчин үеийн амьдралыг Монголын уламжлалт соёлтой хослуулсан газар” гэж онцолсон байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0