Цэргийн албаа нэр төртэй хаасан залуучуудаа угтан авлаа

Цэргийн албаа нэр төртэй хаасан залуучуудаа угтан авлаа

2022 оны 5 дугаар сарын 1 буюу жилийн өмнөх энэ өдөр тэд цэргийн албанд татагдаж байсан. Харин өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж цэргийн албаа нэр төртэй хаагаад аав, ээждээ ирж байна. Эх орныхоо дархан хилийг хамгаалсан цэрэг дайчдаа дүүргийн удирдлагууд хүлээн авч баяр хүргэлээ. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан дүүрэг орон нутгийн зүгээс цаашид ажлын байраар хангах боломжтой гэдгийг онцлоод, халагдаж буй цэргүүдэд талархал гардууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0