"Single's Inferno 3" шоу ирэх 12 сард нээлтээ хийнэ

"Single's Inferno 3" шоу ирэх 12 сард нээлтээ хийнэ

Өмнөд Солонгосын контентууд улам л эрчээ авч, орон орны үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Тэр тусмаа Netflix-ийн “Single’s Inferno” реалити шоу олны дунд шуугиан дэгдээж, үзэлт нь өдөр ирэх тусам өссөөр байгаа билээ. 

Гарсан даруйдаа үзэгчдийн дунд шуугиан тарьдаг "Single Inferno" шоуны гуравдугаар улирлыг бүтээнэ хэмээн өнгөрсөн хоёрдугаар сард Netflix-ээс албан ёсоор зарласан. Тэгвэл “Single’s Inferno” 3-р улирал ирэх 12 сард шинэ дүрэм, байршилтайгаар эргэн ирэхээ баталлаа.

Ганц бие халуухан охид, залуус там хэмээн нэрлэгдсэн арал дээр амьдарч хайраа олох ёстой. Нэгнээ сонгосон хосууд диваажинд нэг шөнийг хамт өнгөрүүлэх боломжтой болох бөгөөд оролцогчдын санаанд оромгүй үйлдлүүд уг шоуг үзэх гол шалтгаан болдог. 

Тус шоуны хоёрдугаар улирлын дугаарт "Алтан халбага зууж төрсөн охин" хэмээн нэрлэгдээд буй Шин Сыл Ги тус шоуны хамгийн чинээлэг оролцогчоор нэрлэгдсэн ба тус шоуны чимэг хэмээн нэрлээд байсан билээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0