2023 оны намрын тэсрэлт iPhone 15 худалдаанд гарлаа

2023 оны намрын тэсрэлт iPhone 15 худалдаанд гарлаа

Apple-н фанатууд жил бүрийн намрыг тэсэн ядан хүлээдэг. Тэгвэл энэ жилийн намрын тэсрэлт бат бөх титан их бие, хүчирхэг чип, мэргэжлийн камер бүхий iPhone 15 байлаа. Энэхүү цоо шинэ загварын гар утаснуудыг албан ёсны борлуулагчид худалдаалж эхэллээ. 

Бид танд  iPhone 15, iPhone 15  Plus, iPhone 15 Pro, iPhone 15 Pro Max загваруудыг 12 эсвэл 24 сарын гэрээ байгуулан хүүгүй зээлээр худалдан авах хамгийн таатай нөхцөлийг санал болгож байна.

Тэгвэл iPhone 15 загварууд нь өмнөх загваруудаасаа ямар давуу талтай болж, хэрхэн шинэчлэгдсэнийг танд танилцуулъя.

  • БАТ БӨХ ТИТАН ИХ БИЕ

iPhone 15-ын энгийн хувилбарууд олон төрлийн пастель өнгөөр гарч байгаа бол iPhone 15 Pro, 15 Pro Max загваруудын хувьд хөнгөн цагаан, зэвэрдэггүй ган хүрээний оронд титан ашигласнаар энэхүү загвар нь Apple-н хамгийн бат бөх, хүчирхэг загвараар өргөмжлөгдөөд буй.

  • ХҮЧИРХЭГ А17 ЧИП

iPhone 15 Pro, 15 Pro Max загвар дахь A17 чип нь 3 нанометр технологийг ашигласан анхны чип юм. Энэхүү чипийн тусламжтайгаар гар утасны тоглоомын дүрслэлийг шинэ түвшинд хүргэнэ гэдгээ “Apple”-н зүгээс амласан.

  • ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН МӨРӨӨДӨЛ 5X КАМЕР

iPhone 15 Pro, 15 Pro max  загвар нь 5 дахин татах чадамжтай, хамгийн өндөр оптикал зүүмтэй гэдгээрээ дахин анхдагч "iPhone" болж байна. Мөн зураг авсныхаа дараа хаана нь фокуслахаа хэрэглэгч өөрөө тохируулж, өөрчилж болдог болжээ.

  • ХҮССЭНЭЭРЭЭ УДИРДАХ ACTION BUTTON

iPhone 15 Pro, 15 Pro max  загварын бас нэгэн давуу тал бол дуу хаах, нээх товчлуурыг шинээр программчилж, олон үйлдэл хийх боломжтой “Аction” товчлуураар сольсон. Ингэснээр хэрэглэгчид “Control center” доторх функцуудыг ашиглахад илүү хялбар болох юм.

Мөн эдгээр өөрчлөлтүүдээс гадна iPhone 15-ын томоохон өөрчлөлт нь “Apple” Европын Холбооны тавьсан шаардлагын дагуу “Lightning стандартаас татгалзаж “USB-C стандартад шилжсэн бөгөөд бүх загвар нь “Dynamic Island”-тай гэдгээрээ онцлог юм.  

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0