Нүүрсний хэрэгт холбогдсон ганц эмэгтэй гишүүн 

Нүүрсний хэрэгт холбогдсон ганц эмэгтэй гишүүн 

Одоогоос жилийн өмнө Авлигатай Тэмцэх газраас нүүрсний хулгайн асуудалд шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг зарласан. 

Үүнд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн нэр багтаж байгаа юм. Тэрээр нүүрсний хулгайн хэрэгт холбогдож байгаа цор ганц эмэгтэй гишүүн. Тэрээр жилийн өмнө нүүрсний хэрэгтээ холбоотойгоор тайлбар өгөхдөө “Би шалгуулахад бэлэн. Улс төрд орсон цагаас хойш намайг маш их хэмжээний гүтгэлэг дагаж ирсэн. Мөн 2020 оны тавдугаар сарын 6-нд, УИХ-ын гишүүний сонгуульд өрсөлдөх үед намайг цагдаагийн байгууллагаас шалгасан нь үнэн. Монгол Улсад 20 мянган жолооч, 450 орчим нүүрс тээврийн компани үйл ажиллагаа явуулдаг. Тэдний нэг нь би байсан. Би нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Үүнийгээ нуугаагүй. Нүүрс тээврийн компаниуд хилээр нүүрс дураараа гаргах эрх мэдэл байхгүй. Монгол Улсын гааль, хилийн цэргээр яаж гарах юм. Хятадын хил, гаалийг яаж аргалах вэ. Ерөөсөө ийм боломж байхгүй” гэх тайлбар өгч байв. 

Баянхонгороос сонгогдсон хөөрхөн гишүүн маань нүүрсний сонсголын хоёр дахь шатны эхний өдөр /2023.12.18/ гэрчээр дуудагджээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0