ЭКСТРЕМ ТАЛБАЙН ТОХИЖИЛТЫГ ҮР ДҮНТЭЙ БОЛГОХЫН ТУЛД ЗАЛУУСЫН САНАЛЫГ ТУСГАХ ХЭРЭГТЭЙ

ЭКСТРЕМ ТАЛБАЙН ТОХИЖИЛТЫГ ҮР ДҮНТЭЙ БОЛГОХЫН ТУЛД ЗАЛУУСЫН САНАЛЫГ ТУСГАХ ХЭРЭГТЭЙ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо иргэдийн хэлж заншсанаар Адам, Евагийн хөшөөний хэсэгт нийслэл хотын хэмжээнд анхны, хамгийн том экстрем спортын талбайг байгуулж байна. Элсний волейболын талбай, уулын фитнесийн талбай, 3х3 сагсан бөмбөгийн талбай, авто машинтай кино театр, экстрем спортын талбайг байгуулах юм. Мөн майхан барих талбайг шийдэж иргэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Зарим бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхдээ мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, залуучуудын саналыг тусгах хэрэгтэйг Засаг дарга Н.Баярмөнх онцоллоо. Бүтээн байгуулалтын ажил энэ онд дуусна. Тиймээс чанартай хийж гүйцэтгэх хэрэгтэй гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0