Ж.Сандагсүрэн: 300 тэрбумын автобус худалдаж авах захирамжинд би гарын үсэг зурсан

Ж.Сандагсүрэн: 300 тэрбумын автобус худалдаж авах захирамжинд би гарын үсэг зурсан

Хотын орлогч асан Ж.Сандагсүрэнг Ногоон автобусны хэргээр АТГ шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Ж.Сандагсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ногоон автобусны асуудлаар АТГ-т шалгагдаж, мэдүүлэг өгсөн. Өнгөрсөн хугацаанд би 2000 гаруй захирамжтай танилцаж, гарын үсэг зурсан байна. Тухайлбал, 300 тэрбум төгрөгөөр автобус худалдаж авах захирамжинд гарын үсэг зурсан. Харин хаана алдаа гарсныг хуулийн байгууллагынхан шалгаж тогтооно. Мөн 80 гаруй Ажлын хэсгийг ахалж ажилласан байна. Ингэхдээ бид шинэ автобус ирнэ гэх хүлээлттэй байсан. Шинжээч нарын комиссын шийдвэрээр автобус хуурамч эсэх нь эцсийн байдлаар шийдэгдэнэ” гэв. 

Д.Гомбосүрэн

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0