Дүүргийн элч ГҮЕГ-ийн хамт Цус сэлбэлт судлалын үндэсний төвд зочилж донорын өдөрлөгт нэгдэж, цусаа хандивлалаа

Дүүргийн элч ГҮЕГ-ийн хамт Цус сэлбэлт судлалын үндэсний төвд зочилж донорын өдөрлөгт нэгдэж, цусаа хандивлалаа
ДЭМБ-аас жил бүрийн зургаадугаар сарын 14-ний өдрийг Цусны донорын Дэлхийн өдөр болгон 2004 оноос эхлэн тэмдэглэж ирсэн. Үүнийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр болон хурлын ажлын албаны албан хаагчид цусаа бэлэглэлээ.
Энэ үеэр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Анагаах ухааны доктор, профессор Н.Эрдэнэбаяр "Манай байгууллага эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүнийг хүрэлцээтэй хэмжээгээр, чанар аюулгүй байдлыг өндөр төвшинд ханган нийлүүлэх үүрэгтэй. Үүргийнхээ дагуу бид төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч цусан бүтээгдэхүүнийг бэлддэг" талаар хэлсэн. Мөн тэрээр Баянзүрх дүүрэг бусад дүүрэг, иргэдээ манлайлж "ЦУСНЫ ДОНОР ДҮҮРЭГ" болох боломжтой талаар хэллээ. Цаашид Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийг дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлд гишүүнээр оруулж, зөвлөлийн төлөвлөгөөнд цусны нөөц бүрдүүлэлтийн талаар тусгах боломжтой талаар санал солилцсон юм.
Гамшиг тохиолдсон үед хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахад зайлшгүй хэрэгтэй зүйл бол цус. Тийм ч учраас донорын өдөрлөг болон сургалт сурталчилгааны ажлуудыг тогтмол дэмжиж ирсэн, цаашид хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэн, энэ чиглэлээр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр хэллээ.
Нэг удаа цусаа өгснөөр гурван хүний амь аврах боломжтой тул дүүргийнхээ нийт иргэдийг цусаа өгч бусдад амьдрал бэлэглэхийг уриалж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0